
Гарал үүсэл: Куба
Хатуулаг:41.3%
Үнэр: Кофе, хуурсан буйлс, какао, өтгөрүүлсэн сүү
Амт: Ванил, чихэр, сичуань перц болон чавга эхлээд амтагдах бол төгсгөл хэсэгт нь шоколад, бурам, буйлс болон лийр мэдрэгдэнэ.
Хаванагийн ойролцоо хийдэг баруун бүсийн ром нь хатуу, хуурай, чанга амттайгаараа алдартай бол эсрэгээрээ зүүн бүсийн ром нь зөөлөн, жимслэг амттай ба шууд уухад гайхалтай тохирдог. Eminente ром нь төвийн бүсэд орших Вилла Кларагаас гаралтай тул дээрх хоёр бүсийн давуу талуудыг төгс хослуулсан байдаг. Зөөлөн хэрнээ цогц амттай, коктейльд холихоос гадна шууд уухад тохиромжтой.