
Гарал үүсэл: Итали, Венето
Хатуулаг: 11.5%
Орц: Glera, Pinot Noir
Үнэр: Интоор, бөөрөлзгөнө, зэрлэг гүзээлзгэнэ голчлон мэдрэгдсэн жимсний тансаг үнэртэй
Өнгө: Зөвхөн сайн чанарын усан үзмийг ашигласныг илтгэхүйц гялтганасан цайвар ягаан өнгө
Амт: Жимсний амт голчлон мэдрэгдсэн зөөлөн амттай, гайхалтай бүтэцтэй дарс.
Prosecco Rose Brut-ыг хоолны өмнө хэрэглэхэд гайхалтай тохирдогоос гадна өтгөн, тансаг бүтэцтэй тул итали уламжлалт зууш, ногоо болон загасны махтай гол хоолтой ч хамт гайхалтай зохицдог. Харин өвөрмөц амтанд дуртай хүмүүс ямаа болон хонины шинэхэн бяслагтай хослуулахыг зөвлөж байна. Ургац хураасан жилдээ багтаан хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг хэдий ч зөв хадгалавал ургац хурааснаас хойшхи хоёр жилд түүний амт үнэр гайхалтай төгөлдөржинө.